2019 оны шилдэг байгууллага

Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбар 2019 онд хийсэн ажлаа дүгнэж, шилдэг байгууллага, шилдэг бүтээн байгуулалт, шилдэг менежер, шилдэг ерөнхий инженер, шилдэг инженер, шилдэг мастер, шилдэг ажилтнуудыг тодрууллаа.

Эрчим хүчний салбарын төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын 2019 оны ажлын үр дүн, онцгой амжилт бүтээлийг нь үнэлж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн 2019 оны 12-р сарын 19-ний өдрийн 322 тоот тушаалаар Диспетчерийн Үндэсний Төв ХХК 2019 оны салбарын ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА боллоо. Салбарын шилдэг байгууллага болсон ДҮТ ХХК-ний нийт ажилтнууддаа эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.