ХОЛБООНЫ ИНЖЕНЕР АЖИЛД АВНА

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Диспетчерийн зохицуулалтын шуурхай ажиллагааны шилэн кабелийн хувиргагч төхөөрөмж,  АТС /Автомат телефон станц/–ын холбооны техник хэрэгсэл, түүний хуваарилах байгууламж, холбооны шилэн кабель, физик кабель, холбооны худаг, сувагчлалын хэвийн найдвартай ажиллагаа, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хариуцах.

  • Шилэн кабелийн төгсгөлийн техник, тоног төхөөрөмж, технологийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, байнга хөгжүүлэх (RAD, ZTE)
  • АТС-ын холбооны техник хэрэгсэл, түүний программ хангамжийн найдвартай ажиллагааг хангах, байнга хөгжүүлэх. (Siemens HiPath4000, Panasonic TDE200/100,NS1000/300)
  • Шилэн кабель, физик кабель, холбооны худаг, сувагчлалын хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллах (OPGW болон сувагчлалын шилэн кабель)
  • Сүлжээний зохион байгуулалт, түүний хэвийн найдвартай ажиллагааг хангах, байнга хөгжүүлэх
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, сайжруулах

Тавигдах шаардлага:

 

Үзүүлэлт

 

Шаардлага

Боловсрол Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх, эрэгтэй
Мэргэжил Мэдээллийн  технологи, цахилгаан холбоо, радио холбоо, болон электроникийн инженер
Мэргэшил Цахилгаан холбоо, радио холбоо, шилэн кабелийн чиглэлээр мэргэшсэн байх
Туршлага Эрчим хүчний нэгдсэн сүлжээний мэдээллийн технологи, шуурхай ажиллагааны холбооны онцлогийг сайн мэддэг, шуурхай ажиллагааны холбооны чиглэлээр ажиллаж байсан дадлага, туршлагатай байх.
Ур чадвар
  • Сүлжээний онолын практик мэдлэгтэй
  • Англи, орос хэлний бичгийн болон ярианы дунд түвшний мэдлэгтэй.
  • Шинэ технологи судалж хэрэгжүүлэх, цаашид сурч дадлагажих чадвартай байх.
  • AUTO CAD програм дээр зураг, төсөл боловсруулах чадвартай байх
Бусад
  • Хөдөө орон нутагт байрлалтай тоног төхөөрөмжүүдэд  үзлэг, үйлчилгээ  хийхээр томилолтоор ажиллах
  • Шилэн кабельд үзлэг, хэмжилт хийх, гэмтэл тодорхойлох, устгах зорилгоор 35 кВ ба түүнээс дээш хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуурт авирах, өндөрт ажиллах эрүүл мэндийн хувьд чадамжтай байх.
  • Холбооны худаг сувагчлалд үзлэг, үйлчилгээ хийх, гэмтэл тодорхойлох, устгах зорилгоор  холбооны худаг, сувагчлалд ажиллах.
  • Тогтвор, суурьшилтай ажиллах.
  • Ачаалал даах чадвартай байх.
  • Илүү цагаар ажиллах боломжтой байх.
  • Багаар ажиллах, харилцааны соёлтой байх.
  • Ажлыг үр дүнтэй зохион байгуулах чадвартай байх.
  • Хариуцлагатай байх.
Холбоо барих
  • Хүний нөөцийн мэргэжилтэн Ц. Буянбадрах
  • Ажлын утас: 976-7004-1371#480
  • Гар утас: 976-99192753
  • Факс: 976-7004-3467