СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ИНЖЕНЕР АЖИЛД АВНА

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Эрчим хүчний диспетчерийн зохицуулалтын үйл ажиллагааг хэвийн найдвартай, эдийн засгийн үр ашигтай, шуурхай явуулахад шаардлагатай мэдээлэл холбооны технологи болон бусад ухаалаг инновацийн шийдлүүдийг судлах, хөгжүүлэх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, техник технологийн шинэчлэлтэй холбоотой үнэлэлт дүгнэлт өгөх, үйл ажиллагааг сайжруулах судалгаа шийдэл боловсруулах.

  • Эрчим хүчний системийн үйл ажиллагаанд шинээр нэвтэрч буй техник технологи, тоног төхөөрөмжүүдийг судлах, судалгаа шийдэл боловсруулах.
  • Диспетчерийн шуурхай ажиллагаанд ашиглагдаж буй хяналтын системүүд, (СКАДА, тоолуур), технологийн системүүдийг хөгжүүлэх, шинэчлэх судалгааг хийх.
  • Ухаалаг эрчим хүчний чиглэлээр ашиглагдаж буй мэдээллийн технологийн шийдэл, системүүдийг судлах, одоогийн эрчим хүчний системтэй уялдуулах ашиглаж буй системүүдийн уялдаа холбоог дээшлүүлэх.

Тавигдах шаардлага:

 

Үзүүлэлт Шаардлага
Боловсрол Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх, эрэгтэй
Мэргэжил Цахилгаан системийн автоматик, электроник, мэдээллийн технологи, холбооны инженер
Мэргэшил Эрчим хүч,  мэдээллийн технологи, электроник, автоматикийн чиглэлээр мэргэшсэн байх
Туршлага Эрчим хүчний салбарт болон мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, эрчим хүчний нэгдсэн сүлжээний горим, шуурхай ажиллагааны онцлогийг сайн мэддэг байх
Ур чадвар
  • Англи хэлний бичгийн болон ярианы дунд буюу түүнээс түвшний мэдлэгтэй байх
  • Эрчим хүчний автоматжуулалт, тусгай зориулалтын системүүдийн талаар тодорхой мэдлэгтэй байх, Үүнд: Дамжуулах сүлжээ, Түгээх сүлжээ, ДЦС-уудын системүүд хамаарна.
  • Монгол улсын эрчим хүчний систем, онцлогийг мэддэг байх
  • Нэгдсэн сүлжээний горим, шуурхай ажиллагааны талаар зохих түвшинд мэдлэгтэй байх
  • Судалгаа шинжилгээ хийдэг байх
  • Хэрэглээний  програмуудад ажиллах чадвартай байх
  • Зураг, төсөл боловсруулах чадвартай байх
Бусад
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Ачаалал даах чадвартай
  • Багаар ажиллах, Харилцааны соёлтой байх
  • Ажлыг үр дүнтэй зохион байгуулах чадвартай
  • Хариуцлагатай байх
Холбоо барих
  • Хүний нөөцийн мэргэжилтэн Ц. Буянбадрах
  • Ажлын утас: 976-7004-1371#480
  • Гар утас: 976-99192753
  • Факс: 976-7004-3467