МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ШИНЖЭЭЧ ИНЖЕНЕР АЖИЛД АВНА

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Байгууллагын дотоод хэрэгцээний болон эрчим хүчний салбарын ирээдүйд хөгжүүлэгдэх системүүдийн шаардлагуудыг гаргаж, мэдээллийн сангийн бүтэц зохион байгуулалт холбоо зэргийг зохион байгуулж, эрчим хүчний салбарын мэдээллийн технологийн хөгжлийн нэгдмэл чиг хандлагыг тодорхойлох

  • Компани болон салбар байгууллагуудын хэрэгцээнд зориулсан нийтлэг болон тусгай зориулалтын програм хангамжууд болон вэб хандалт програм хангамжийн шаардлагатай бичиг баримтуудыг  боловсруулах.
  • Салбарын мэдээллийн нэгдсэн сангийн зохион байгуулалтыг өндөр хэмжээнд зохион байгуулах бичиг баримтуудыг боловсруулах.
  • Байгууллагын болон салбарын холбогдох програм хангамжуудын хэрэгцээ шаардлага, ашиглалтын байдалд дүн шинжилгээ хийж, сайжруулах, шинээр шаардлагуудыг тодорхойлох, салбарын програм хангамжуудад анализ хийж бүтцийг сайжруулах.

Тавигдах шаардлага:

 Үзүүлэлт  Шаардлага
Боловсрол Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх, эрэгтэй
Мэргэжил Мэдээллийн  технологийн чиглэлийн инженер
Мэргэшил Системийн администратор, програмчлал, өгөгдлийн сангийн удирдлагаар мэргэшсэн байх
Туршлага Эрчим хүчний салбарт болон мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
Ур чадвар
  • 1-2 програмчлалын хэл эзэмшсэн байх
  • Мэдээллийн системийн анализ хийх дадлага туршлагатай байх
  • Өгөгдлийн сан дээр ажилласан туршлагатай байх
  • Мэдээллийн аюулгүй байдал, нууц хамгаалалтыг хөгжүүлэх мэдлэг чадвартай байх
  • Шинэ технологи судалж хэрэгжүүлэх, цаашид сурч дадлагажих чадвартай байх.
  • Монгол улсын эрчим хүчний систем, онцлогыг мэддэг байх
  • Мэдээллийн системийн шинжилгээ хийх програм хангамж дээр ажиллах чадвартай байх
  • Зураг, төсөл боловсруулах чадвартай байх
Бусад
  • Тогтвор, суурьшилтай ажиллах.
  • Ачаалал даах чадвартай байх.
  • Илүү цагаар ажиллах боломжтой байх.
  • Багаар ажиллах, харилцааны соёлтой байх.
  • Ажлыг үр дүнтэй зохион байгуулах чадвартай байх.
  • Хариуцлагатай байх.
Холбоо барих
  • Хүний нөөцийн мэргэжилтэн Ц. Буянбадрах
  • Ажлын утас: 976-7004-1371#480
  • Гар утас: 976-99192753
  • Факс: 976-7004-3467
Бүрдүүлэх материал
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • Боловсролын үнэмлэх, диплом, сертификат
  • Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр
  • Анкет /Төрийн албан хаагчийн анкет/
  • 3 үеийн намтар
  • 2 хувь цээж зураг /сүүлийн 3 сарын дотор авсан байх/

Жич: Материалыг 6-р сарын 22-ыг хүртэл хүлээж авна