Ахмадын баярын үйл ажиллагаа

2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “ДҮТ” ТӨХХК ахмадын баярыг тохиолдуулан Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Гүйцэтгэх захирал 2019-2020 онуудад салбарт болон компанид хийгдсэн томоохон төсөл, ажил арга хэмжээнүүдийн талаар танилцуулж харилцан яриа үүсгэсэн, ажил хэргийн уулзалтыг хийлээ. Тус уулзалтын үеэр Ахмад ажилтан Б.Сандуйжавыг компанийн “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т бичиж алдаршуулах үйл ажиллагаа боллоо.