OMICRON CMC 356 төхөөрөмжийн сургалт зохион байгууллаа

БНХАУ-ын Хонк Конг хотод байрлах OMICRON компанийн баталсан хөтөлбөрийн дагуу OMICRON CMC 356 төхөөрөмжийг ашигласан практик сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 12-нд онлайнаар амжилттай зохион байгууллаа. Сургалтад Реле хамгаалалт автоматикийн албаны инженерүүд оролцож мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.