Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Эрчим хүчний дамжуулах шугам сүлжээний реле хамгаалалтын ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч гэмтэл саатал, доголдлыг тухай бүр нь хэвийн болгож системийн найдвартай ажиллагааг хангуулах.
- Дамжуулах сүлжээний шугам, дэд станцуудын нийлмэл реле хамгаалалтын хэвийн найдвартай ажиллагааг хангуулах
- Дамжуулах сүлжээнд гарсан аваарийн тасралт саатлын үеийн реле хамгаалалтын ажиллагаанд дүгнэлт гаргах, РХА-ийн талаарх мэдээ мэдээллээр хангах
- Шинээр баригдах объект шугам, дэд станцын РХ-ын байгууламжийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад санал өгөх, ашиглалтанд оруулахад хяналт тавьж оролцох.
Тавигдах шаардлага:
Үзүүлэлт | Шаардлага |
Боловсрол | Дээд боловсролтой бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх |
Мэргэжил | Цахилгааны инженер |
Мэргэшил | Нэгдсэн сүлжээний горим ажиллагаатай холбоотойгоор РХАБ-ийн ажиллагааны горимд орох өөрчлөлтийн талаарх шийдвэр бие даан гаргах чадвартай байх |
Туршлага | Эрчим хүчний салбарт болон мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх |
Ур чадвар | · Албан хэрэг хөтлөлтийн стандарт, баримт бичгийн хууль эрх зүйн мэдлэгтэй байх
· Багаар ажиллах · Харилцааны соёлтой байх · Ажлыг үр дүнтэй зохион байгуулах чадвартай · Хариуцлагатай байх |
Бусад | · Тогтвор, суурьшилтай ажиллах.
· Ачаалал даах чадвартай байх. · Илүү цагаар ажиллах боломжтой байх. · Багаар ажиллах, харилцааны соёлтой байх. · Ажлыг үр дүнтэй зохион байгуулах чадвартай байх. · Хариуцлагатай байх.
|
Холбоо барих | · Хүний нөөцийн мэргэжилтэн Ц. Буянбадрах
· Ажлын утас: 976-7004-1371#480 · Гар утас: 976-99192753 · Факс: 976-7004-3467
|
Бүрдүүлэх материал | · Ажилд орохыг хүссэн өргөдөл
· Иргэний үнэмлэх · Боловсролын үнэмлэх, диплом, сертификат · Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр · Анкет /Төрийн албан хаагчийн анкет/ · 3 үеийн намтар · 2 хувь цээж зураг /сүүлийн 3 сарын дотор авсан байх/ |