ЦАХИЛГААНЫ ГОРИМЫН ШИНЖЭЭЧ ИНЖЕНЕР АЖИЛД АВНА

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Нэгдсэн сүлжээний горим ажиллагааг тооцооны программууд дээр тооцоолох, тогтворжсон горимын үеийн параметрүүдийг тодорхойлж, дүгнэлт гаргаж ажиллах, цахилгааны анхдагч хэлхээний схемийн өөрчлөлтийг тухай бүр судалж, тооцоогоор баталгаажуулах, нэгдсэн сүлжээний найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангасан тооцооны үндэслэлтэй шийдвэр гаргах

  • Нэгдсэн сүлжээний найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангасан горимын тооцооны программууд дээр тооцоолох, системийн тогтвортой ажиллагааг хангах чадал, энергийн баланс хийх, горим ажиллагааны холбогдолтой судалгаа өгөгдлийн сан бүрдүүлэх, горимын тооцоог хийх
  • ЦЭХ-ний чадал энерги, төлөвлөлтийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний талаар дүгнэлт, зөвлөмж боловсруулах

Тавигдах шаардлага:

Үзүүлэлт Шаардлага
Боловсрол Дээд боловсролтой бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
Мэргэжил Цахилгааны инженер, Цахилгааны системийн инженер, Технологич
Мэргэшил Цахилгаан систем, цахилгааны шугам сүлжээний талаар мэдлэгтэй, горимын тооцоо хийж, статистик  шинжилгээ хийх талаар мэргэшсэн байх
Туршлага Эрчим хүчний салбарт болон мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
Ур чадвар ·         Албан хэрэг хөтлөлтийн стандарт, баримт бичгийн хууль эрх зүйн мэдлэгтэй байх

·         Эрчим хүчний систем, дамжуулах, түгээх сүлжээ, эх үүсвэрийн талаар онол практикийн өндөр мэдлэгтэй байх

·         Эрчим хүчний систем, ДЦС болон бусад эх үүсвэрүүд, дамжуулах, түгээх сүлжээний горимын тооцоог хийж параметрүүдийг тодорхойлох, горимтой холбоотой асуудалд дүгнэлт хийх шийдвэр гаргах чадвартай байх

·         Эх үүсвэрийн бүтэц, дамжуулах, түгээх сүлжээний өөрчлөлт, онцлог нөхцөл байдалтай уялдуулж горимын хувилбаруудыг тооцоолох чадвартай байх

·         Горим тооцооны програм хангамжууд дээр ажиллах чадвартай, зөвлөгөө өгөх түвшинд ажиллах

·         Албаны ИТА болон өөрийн хийж гүйцэтгэл, түүний үр дүн, шийдвэрийг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд танилцуулж, зөвшөөрүүлэх, хамгаалж чаддаг байх, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэж чаддаг байх

Бусад ·         Тогтвор, суурьшилтай ажиллах.

·         Ачаалал даах чадвартай байх.

·         Илүү цагаар ажиллах боломжтой байх.

·         Багаар ажиллах, харилцааны соёлтой байх.

·         Ажлыг үр дүнтэй зохион байгуулах чадвартай байх.

·         Хариуцлагатай байх.

 

Холбоо барих ·         Хүний нөөцийн мэргэжилтэн Ц. Буянбадрах

·         Ажлын утас: 976-7004-1371#480

·         Гар утас: 976-99192753

·         Факс: 976-7004-3467

 

Бүрдүүлэх материал ·         Ажилд орохыг хүссэн өргөдөл

·         Иргэний үнэмлэх

·         Боловсролын үнэмлэх, диплом, сертификат

·         Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр

·         Анкет /Төрийн албан хаагчийн анкет/

·         3 үеийн намтар

·         2 хувь цээж зураг /сүүлийн 3 сарын дотор авсан байх/