“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн инженерүүд Microsoft Power BI онлайн сургалтад хамрагдаж байна

Мэдээллийн технологийн хөгжлийг дагаад байгууллагуудын үйл ажиллагаа цахимжиж төрөл бүрийн мэдээллийн системүүд нэвтрэхийн хэрээр түүнийг дагаад их хэмжээний өгөгдөл/дата/ цуглаж байдаг.  Эдгээр өгөгдлийг байгууллагын үйл ажиллагаа, стратеги төлөвлөлт, шийдвэр гаргалтуудад ашиглах зорилгоор  “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн инженер, мэргэжилтнүүд Microsoft Power BI онлайн сургалтад хамрагдаж байна. Энэхүү мэдлэгийг авснаар төрөл бүрийн өгөгдөл дээр дүн шинжилгээ хийж, тайлан мэдээ боловсруулах чадвар нэмэгдэх бөгөөд Microsoft Power BI tool-ийн олон давуу талыг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах боломж бүрдэх юм.

“ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК