“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн ажилтнууд Ковид-19 – ийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдлаа

Эрчим хүчний системийн тасралтгүй, хэвийн найдвартай үйл ажиллагааг техникийн удирдлагаар ханган ажилладаг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн ажилтнууд 2021 оны 3 сарын 16-ны өдөр Ковид19 – ийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдлаа. Одоогийн байдлаар ажилтнуудын биеийн байдал хэвийн 2 дахь тунг 21 хоногийн дараа тариулахаар төлөвлөж байна.

Манай байгууллага 14 хоног тутамд ажлын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж холбогдох байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн, халдвар, хамгааллын дэглэмийг сахин ажиллаж байна.

ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨХХК