Системийн хамгийн их ачаалал: 931.1- (2019-11-12 11:15:00); ДЦС-4:551.82-(2019-11-12 11:15:00); ДЦС-3:143.56-(2019-11-12 11:15:00); ДЦС-2:21.23-(2019-11-12 11:15:00); ДДЦС:12.49-(2019-11-12 11:15:00); ЭДЦС:0-();

Горим тооцоо судалгааны хэлтэс

ЗорилгоЗорилтБүтэц

Горим тооцоо судалгааны хэлтэс (ГТСХ) нь үндэсний хэмжээнд эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой, аюулгүй ажиллагааг хангах горим тооцоо, реле хамгаалалтын тавил тооцоог гүйцэтгэн, горимын параметрүүдэд хяналт тавьж, найдваржилт, тогтворжилт, оновчлолын бодлогыг хэрэгжүүлэн, тооцоо судалгааны үндэслэлтэй инженерийн шийдэл гаргаж ажиллахад оршино.

  1. Нэгдсэн сүлжээний цаг үеийн, засварын, аваари саатлын, тоноглол шинэчлэх, шинэ эх үүсвэр, систем үүсгэгч шугам тоноглол зэрэгцээ ажиллагаанд залгахтай холбоотой горимын тооцоо хийж, шийдвэр гаргах, зохицуулалтаар хангах
  2. Нэгдсэн сүлжээний найдвартай, аюулгүй ажиллагааг хангах релехамгаалалтын тавил, тооцоог хийж, шийдвэр гаргах, зохицуулалтаар хангах
  3. Салбарын хэмжээнд найдвартай тогтвортой, үр ашигтай байх схем сонгох, найдваржилт, тогтворжилт, оновчлолын бодлогыг хэрэгжүүлэх, найдвартай тогтвортой ажиллагаанд хяналт тавьж, тооцоо судалгаа хийх, инженерийн шийдэл гаргах
  4. Үндэсний хэмжээнд ББЭХС, АУЭХС, ТБНС, ДБЭХС, өмнөд бүсийг цахилгаан эрчим хүчний эрэлт нийлүүлэлтийн урт хугацааны баланс, төлөвлөлтийг хийх, судалгаа хийх, өгөгдөл бүрдүүлэх

Горим тооцооРХ-н тавилХэтийн төлөв

  • Цахилгааны тооцоо судалгаа, тогтсон горим, динамик, статик горим, найдваржилтын тооцоо судалгаа хийх
  • Горим тооцоо, найдваржилт, тогтворжилт, оновчлолын бодлогыг хэрэгжүүлэх
  • Цаг үеийн, засварын, аваарь саатлын, тоноглол шинэчлэх, шинэ эх үүсвэр зэрэгцээ ажиллагаанд залгахтай холбоотой горимын параметрүүдийг тооцоогоор тодорхойлж, дүгнэлт гаргаж ажиллах, түүний баяжилтанд хяналт тавьж, дүгнэлт гаргах
  • Нэгдсэн сүлжээний горимын тооцоо судалгаа, дүгнэлтэнд тулгуурлан горим ажиллагааг цэгнэж, түүний мөрөөр системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх ажил зохион байгуулах, шийдвэрлэх асуудлыг зохих түвшинд хэлэлцүүлэх
  • Хүлээгдэж буй жилийн үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг хянах
  • Нэгдсэн сүлжээнд шинээр холбогдох эх үүсвэр болон хэрэглэгчийн горимын тооцоог зөвшилцлийн үндсэн дээр хийж дүгнэлт гаргах
  • Үндсэн үйл ажиллагааны чиглэлд гаргасан санал, зөвлөмж, дүгнэлт, тайлан гаргаж ажиллах
  • Нэгдсэн сүлжээний горимын холбогдолтой техникийн өгөгдөл, судалгааг гаргуулж, холбогдох баяжилт хийлгэх
  • Өвлийн их ачааллын хяналт хэмжилтийн тооцоо хийх, цаг үеийн тооцооны суурь загварыг босгож, моделийн сайжруулалтыг тасралтгүй хийх
  • Зуны бага ачааллын хяналт хэмжилтийн тооцоо хийх, цаг үеийн тооцооны суурь загварыг босгож, моделийн сайжруулалтыг тасралтгүй хийх
  • Тоолуурын системээс цаг үеийн тооцооны суурь загварыг босгож, моделийн сайжруулалтыг тасралтгүй хийх
  • Онцгой үеийн горимын хувилбаруудыг тооцуулж, хяналт тавин, техникийн удирдлагаар батлуулж, мөрдөж ажиллах, хяналт тавих
  • Оновчтой судалгаа, тооцоо хийх, санал, дүрэм журам боловсруулах
  • Нэгдсэн сүлжээний дүрмийн хүрээнд реле хамгаалалтын тавилын тооцооны ажлын заагийн дагуу бүх төрлийн реле хамгаалалтанд тавигдах үндсэн шаардлагуудыг баримтлан тавилын тооцоог хийж зохих шийдвэр гарган, мөрдүүлэх
  • Реле хамгаалалтын тавилын зохицуулалтыг холбогдох байгууллагуудтай хийх
  • Реле хамгаалалтын тавилын тооцооны ажилд шаардлагатай техникийн өгөгдөл, тоноглолын ажиллагааны горим болон бусад мэдээллийг бусад ТЗЭ холбогдох мэргэжилтнүүдээр гаргуулах
  • Тавилын тооцооны зохицуулалтын үндсэн дээр төвийн бүсийн цахилгаан сүлжээ, цахилгаан станцуудын систем үүсгэгч тоноглолын найдвартай ажиллагааг хангах
  • Нэгдсэн сүлжээний дүрэм заасан реле хамгаалалтын тавилын тооцоо хийх хүрээнд гарсан аваари саатлын дүн шинжилгээ хийхэд тавилын тооцооны талаас оролцох
  • Тавилын карт, баримт бичгийн бүрдлийг хангаж, судалгааны материал бүрдүүлэх
  • Аваари саатал, тасралтанд дүн шинжилгээ хийхэд тавилын тооцоо талаас оролцож үнэн зөв дүгнэлтийг гаргана.
  • Эрчим хүчний барилгын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын хэсэгт мэргэжлийн дагуу үүрэгт ажлыг гүйцэтгэх
  • Найдвартай тогтвортой ажиллагаанд хяналт тавьж, тооцоо судалгаа хийх
  • Цаг үеийн, засварын, аваарь саатлын, тоноглол шинэчлэх, шинэ эх үүсвэр зэрэгцээ ажиллагаанд залгахтай холбоотой тооцооллын өгөгдлийн санд байнгийн баяжуулалт хийх
  • Цахилгааны горим тооцоо болон тавилын тооцооны талаар системийн хэмжээний судалгааны ажлуудыг хийх, хяналт тавьж ажиллах, тооцооны үр дүнтэй холбох
  • Чадал, энергийн балансын судалгаа, гүйцэтгэлийн нэгдмэл байдлыг хангаж ажиллах
  • Системийн ЦЭХ-ний хэрэглээг хангах ойрын болон хэтийн таац, горим ажиллагааны үзүүлэлт, шаардлагатай тооцоо дүгнэлтийг гаргаж, ажиллах, судлах, удирдах дээд газрууд, харилцагч байгууллагуудыг мэдээллээр хангах
  • Хэтийн төлөвтэй холбоотой суурь горимын тооцоо хийж, дүгнэлт гаргах
  • Горим ажиллагааны гүйцэтгэлд суурилсан системийн нэгдмэл статистикийг сар жилээр баяжуулах, дүгнэлт хийх
  • Судалгаанд шаардлагатай өгөгдлийн сангийн баяжилт, бүрдүүлэлт, хийх, ТЗЭ-ээр судалгаа гаргуулж шинжилгээ хийж дүгнэлт гаргах