ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД АЖИЛТАН АЖИЛД АВАХ ТУХАЙ ЗАР

Нийт ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • Бие даан болон багаар ажиллах чадвартай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай, бие даан суралцах чадвартай
  • Идэвхи санаачлагатай, зөв хандлагатай
  • Шуурхай, бүтээмжтэй ажиллах, ачаалал даах чадвартай
  • Байгууллагын үнэт зүйл, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

 

  1. ӨГӨГДЛИЙН САНГИЙН ШИНЖЭЭЧ ИНЖЕНЕР
  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэжил: Мэдээллийн технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн.
  • Мэргэшил: Мэдээллийн системийн хөгжүүлэлтэд оролцож байсан, өгөгдлийн сангийн зохиомж, өгөгдлийн шинжээчийн ахисан түвшний мэдлэгтэй байх.
  • Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилсан байх, эрчим хүчний салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Тусгай шаардлага:
    • SQL, Oracle гэх мэт ӨС-ийн дээр ажиллаж байсан туршлага нэмж оруулах,
    • Томоохон хэмжээний системийн өгөгдөл дээр хөрвүүлэлт хийж байсан, эсвэл шинээр систем нэвтрүүлэхэд ӨС-ийн ERD хийж байсан туршлагатай
  1. СИСТЕМИЙН АРХИТЕКТУР, ДЭД БҮТЦИЙН ШИНЖЭЭЧ ИНЖЕНЕР
  • Мэргэжил: Мэдээллийн технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн.
  • Мэргэшил: Системийн шинжээч, өгөгдлийн сан зохиомжлогч, интерфэйс зохиомжлогч зэрэг системийн зохиомж, дэд бүтцийн чиглэлээр мэргэшсэн. C#, JQUERY, JAVASCRIPT, JAVA программчлалын хэлний мэдлэгтэй
  • Туршлага: Системийн архитектурын шийдлийг боловсруулж гүйцэтгэж байсан туршлагатай, Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилсан байх
  • Тусгай шаардлага:
    • Системийн архитектур, дэд бүтцийн чиглэлээр дүрэм, журам, БББ боловсруулж хэрэгжүүлж хяналт тавьж байсан туршлагатай байх,
    • Системийн хэмжээнд шинжилгээ хийх чадвартай байх
    • Өгөгдлийн сангийн системд шинжилгээ хийх чадвартай
  1. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ИНЖЕНЕР
  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэшил: МАБ-ийн чиглэлийн сертификатууд бичих
  • Туршлага: Системийн, сүлжээний болон бусад төрлийн МАБ-ийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Тусгай шаардлага:
    • МАБ-ийн чиглэлээр дүрэм, журам, БББ боловсруулж хэрэгжүүлж хяналт тавьж байсан туршлагатай байх,
    • Системийн хэмжээнд эрсдэлийн шинжилгээ хийх чадвартай байх
    • Өгөгдлийн сангийн системд эрсдэлийн шинжилгээ хийх чадвартай, вэб серверт эрсдэлийн шинжилгээ, WAN Lan түвшний сүлжээнд эрсдэлийн шинжилгээ хийх чадвартай байх
    • Эрсдэлийн шинжилгээний дагуу МАБ-н тохиргоо үйлчилгээ, зөвлөгөө өгөх хийх чадвартай
    • CCNA, CCNP, CCIE, CEH, Mikrotik-ийн админы сертификат гэх МТ-ийн технологийн сертификатуудтай бол давуу тал болно
  1. ӨГӨГДЛИЙН САНГИЙН АДМИНИСТРАТОР
  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэжил: Мэдээлэл технологи
  • Мэргэшил: Мэдээллийн системийн талаар ойлголттой байх.
  • Туршлага: Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх
  • Тусгай шаардлага:
    • Мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
    • Сервер, системийг шинээр суулгаж, тохиргоо хийх чадвартай
    • Бодит болон виртуал серверийн зохион байгуулалт хийх чадвартай
    • Linux болон Windows server үйлдлийн системийн орчинд ажиллаж чаддаг байх
    • Сүлжээний тоног төхөөрөмжүүд дээр ажиллаж тохиргоо хийх чадвартай
    • PHP, Mysql, Joomla, Drupal, Xampp, WAMP, LAMP, Apache дээр ажиллаж чаддаг байх
    • Өгөгдлийн сантай холбогдож, Client & Server орчны программ хангамжийг ашиглах, зохион байгуулах чадвартай байх
    • Програм хангамжийн системүүдийн хэвийн ажиллагааг хангах
    • Өгөгдлийн сангийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах , аюулгүй ажиллагааг хангах
    • Өгөгдлийн сангийн ашиглалт, үйл ажиллагаа, хандалтын стандарт тогтоох шийдэл боловсруулах мэдлэгтэй байх
    • MySql, Oracle, MSSQL- өгөгдлийн сангийн өндөр түвшиний мэдлэг, Query Procedure бичих хөгжүүлэлт хийх чадвартай байх
    • Cloud data base чиглэлийн мэдлэг туршлагатай байх
    • Датабаазын архивлалт, нөөцлөлтийг хийх  процессын шийдлийг боловсруулах туршлагатай байх
    • Хэрэглэгчтэй харилцах, сургалт зохион байгуулах, заах чадварыг эзэмшсэн
    • Шинэ технологи судлах, ашиглах чадвартай
    • Бие дааж асуудал шийдэх чадвартай байх
    • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
  1. СИСТЕМИЙН АДМИНИСТРАТОР
  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэжил: Программ хангамж, мэдээлэл технологи
  • Мэргэшил: Мэдээлэл технологийн талаар мэргэшсэн
  • Туршлага: Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх
  • Тусгай шаардлага:
    • Мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал, систем хамгаалал, программ хангамжийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
    • Сервер, системийг шинээр суулгаж, тохиргоо хийх чадвартай
    • Бодит болон виртуал серверийн сүлжээний дэд бүтэц, зохион байгуулалт хийх чадвартай
    • Linux болон Windows server үйлдлийн системийн орчинд ажиллаж чаддаг байх
    • Сүлжээний тоног төхөөрөмжүүд дээр ажиллаж тохиргоо хийх чадвартай
    • PHP, Mysql, Joomla, Drupal, Xampp, WAMP, LAMP, Apache дээр ажиллаж чаддаг байх
    • Датабейстай холбогдож, Client & Server орчны программ хангамжийг ашиглах, зохион байгуулах чадвартай байх
    • Хэрэглэгчтэй харилцах, сургалт зохион байгуулах, заах чадварыг эзэмшсэн
    • Шинэ технологи судлах, ашиглах чадвартай
    • Бие дааж асуудал шийдэх чадвартай байх
    • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
    • Мэдээллийн аюулгүй байдал нууцлалын талаар мэдлэгтэй
    • Microsoft Windows, Linux сервер болон төст үйлдлийн системийн мэдлэгтэй.
    • Linux, Windows, Virtual, Enterprise серверийн сургалтанд хамрагдсан сертификаттай бол давуу тал болно
  1. СҮЛЖЭЭНИЙ АДМИНИСТРАТОР
  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэжил: Мэдээллийн технологи, харилцаа холбоо болон компьютерийн сүлжээ
  • Мэргэшил: Мэдээлэл технологийн талаар мэргэшсэн
  • Туршлага: Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх
  • Тусгай шаардлага:
    • Мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал, систем хамгаалал, программ хангамжийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
    • Linux болон Windows server үйлдлийн системийн орчинд ажиллаж чаддаг байх
    • Сisco болон бусад төрлийн Managed Switch тохиргоо хийх чадвартай
    • Mikrotik, Cisco болон бусад Router дээр тохиргоо хийх чадвартай
    • Шилэн кабель, UTP, утасгүй сүлжээний технологиудыг ашиглан LAN, WAN байгуулах чадвартай
    • Бодит болон виртуал серверийн сүлжээний дэд бүтэц, зохион байгуулалт хийх чадвартай
    • Хэрэглэгчтэй харилцах, сургалт зохион байгуулах, заах чадварыг эзэмшсэн
    • Шинэ технологи судлах, ашиглах чадвартай
    • Бие дааж асуудал шийдэх чадвартай байх
    • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
    • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  1. ПРОГРАММ ХАНГАМЖ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ИНЖЕНЕР
  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэжил: Компьютер програм хангамж
  • Мэргэшил: Программын шинжилгээ, зохиомж хийх
  • Туршлага: Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх
  • Тусгай шаардлага:
    • Байгууллагын программ хангамжийг сайжруулах
    • Системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах
    • Шинэ програм хангамж боловсруулах
    • Вэб хөгжүүлж байсан туршлагатай
    • C#, JQUERY, JAVASCRIPT, JAVA программын хэлний мэдлэгтэй
    • Database – тай ажиллах МySql, Oracle – өгөгдлийн сангийн мэдлэгтэй
    • Front-end, Back-end хөгжүүлж байсан туршлагатай
    • Мобайл апп хөгжүүлсэн туршлагатай бол давуу тал болно.
  1. ДИЗАЙНЕР
  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэжил: Дизайнер
  • Мэргэшил: Компьютерийн хэрэглээний программ, график дизайны программ дээр мэргэшсэн байх
  • Туршлага: Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх
  • Тусгай шаардлага:
    • Photoshop, Corel draw, illustrator зэрэг программуудыг ашиглах чадвартай.
    • Веб, мобайл програмын дизайн гаргах туршлагатай.
    • Ажлын туршлагатай бол давуу тал болно.
  1. ТУРШИЛТ, НЭВТРҮҮЛЭЛТ ИНЖЕНЕР
  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэжил: Программ хангамж, Мэдээллийн систем, Мэдээлэл технологи
  • Мэргэшил: Мэдээллийн системийн хөгжүүлэлтэд оролцож байсан, өгөгдлийн сангийн зохиомж, өгөгдлийн шинжээчийн ахисан түвшний мэдлэгтэй байх.
  • Туршлага: Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх
  • Тусгай шаардлага:
    • Компьютерийн систем , программ хангамж болон техник хангамжийн гэмтлийг оношилж, засварлах чадвартай байх
    • Сүлжээний онолын болон практик мэдлэгтэй байх
    • Мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдлэг, туршлагатай байх
    • Аливаа асуудлын уялдаа холбоог ойлгож, шийдвэрлэн бодит үр дүн гарган ажиллах чадвартай байх
    • Хэрэглэгчтэй харилцах, сургалт зохион байгуулах, заах чадварыг эзэмшсэн
    • Шинэ технологи судлах, ашиглах чадвартай
    • Бие дааж асуудал шийдэх чадвартай байх
    • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
    • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

———————————————————————————-

ХОЛБОО БАРИХ:

  • Хүний нөөцийн мэргэжилтэн Ц. Буянбадрах
  • Ажлын утас: 976-7004-1371#480
  • Гар утас: 976-99192753
  • Факс: 976-7004-3467

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • Боловсролын үнэмлэх, диплом, сертификат
  • Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр
  • Анкет /Төрийн албан хаагчийн анкет/
  • 3 үеийн намтар
  • 2 хувь цээж зураг /сүүлийн 3 сарын дотор авсан байх/

ЖИЧ: МАТЕРИАЛЫГ ЗӨВХӨН ЦАХИМ ШУУДАНГААР ХҮЛЭЭН АВНА.

ЦАХИМ ШУУДАН: Buyanbadrakh.ts@ndc.energy.mn