Системийн хамгийн их ачаалал: 931.1- (2019-11-12 11:15:00); ДЦС-4:551.82-(2019-11-12 11:15:00); ДЦС-3:143.56-(2019-11-12 11:15:00); ДЦС-2:21.23-(2019-11-12 11:15:00); ДДЦС:12.49-(2019-11-12 11:15:00); ЭДЦС:0-();

Реле хамгаалалт, автоматикийн алба

Албаны зорилго:Бүтэц
  1. Эрчим хүчний системийн реле хамгаалалт автоматикийн байгууламжийн бэлэн байдлыг хангуулах, ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч гэмтэл, доголдлыг хэвийн болгуулан системийн найдвартай ажиллагааг хангах,
  2. Динамик тооцооны үр дүнд үндэслэсэн системийн автоматикийн төлөвийг тооцоолж тодорхойлох,
  3. Реле хамгаалалт, автоматикийн байгууламжийн техникийн шинэчлэлийн нэгдсэн бодлогыг боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих,
  4. Микропроцессорын реле хамгаалалт, автоматикийн байгууламжид Монгол Улсад мөрдөж буй стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох лабораторийн сорил туршилт хийж, дүгнэлт гарган баталгаажуулах,
  5. Шинээр нэвтэрч буй реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмжийн ашиглалтын заавар гарын авлагыг боловсруулах, батлуулах,
  6. Системийн автоматикийн тавилын тооцоог “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн хүрээнд хийх, хяналт тавих,
  7. Салбарын реле хамгаалалт, автоматикийн мэргэжлийн боловсон хүчнийг бэхжүүлэх, сургалт, судалгааны ажлыг зохион байгуулна.


Лабораторийн үйл ажиллагааOMICRON CMC 356 OMICRON CPC 100
  • ЭХС – д шинээр нэвтэрч байгаа тоон реле хамгаалалтын ажиллагааг стандартын шаардлагыг хангаж байгааг туршиж шалгах, судалгаа хийх
  • ЭХС – д реле хамгаалалтын туршилт тохируулга хийх, шаардлагатай газар турших шалгалтын ажил явуулах
  • Лаборатори баазыг ашиглан РХ – ийн инженерүүдэд сургалт явуулж, мэдлэгийн хүрээг нэмэгдүүлэх
  • Микропроцессор релейний нэгдсэн санг үүсгэж, тэдгээрийн онцлог давуу талыг судлаж гарын авлага танилцуулга боловсруулах, судлах тэдгээрийг ашиглалтанд оруулах

Лабораторийн тоног төхөөрөмжүүд:

    • РХ – ийн ажиллагааг турших OMICRON СМС 356
    • РХамгаалалтын төхөөрөмжийн ажиллах орчныг турших TEMI 880
    • РХ – ийн ажиллагааг турших У-5053
    • Оролтыг тогтмол хүчдэлээр турших HIPOT TESTER
    • Хоёрдогч хэлхээн хэмжилт, анализ хийх С.А 8333 Power & Quality AnaLyzer

Энэхүү төхөөрөмж нь Австри улсад үйлдвэрлэсэн OMICRON фирмийн Реле хамгаалалт автоматикийн ажиллагааг шалгаж турших зориулалт бүхий сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж.

  1. Дифференциаль хамгаалалт /Трансформатор, Шугам, Мотор/
  2. Зайн хамгаалалт
  3. Гүйдлийн хамгаалалт
  4. Хүчдлийн хамгаалалт
  5. Давтамжийн хамгаалалт
  6. Чиглэлтэй гүйдлийн хамгаалалт
  7. Савлалтын хориг
  8. АПВ ажиллагаа
  9. IEC 61850

Энэ OMICRON фирмийн СРС 100 төхөөрөмж нь өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын шууд болон тэг дарааллын бодит эсэргүүцлийг хэмжих, өнцгийн хэмжээг тодорхойлох зориулалт бүхий орчин үеийн тоног төхөөрөмж.