Эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар ажилтнуудад мэдээлэл өгөв

“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03 тоот “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай” тогтоолын дагуу ажилтнуудын төлөөллийг оролцуулан ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВЛӨЛ-ийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Тус компанийн Эцэг, эхийн зөвлөлөөс 2021 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр компанийн нийт ажилтнуудад “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг бичиг баримт” болон “Эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар” мэдээлэл өгч, 2021-2022 онд хэрэгжүүлэх компанийн эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний саналыг танилцуулав.

Танилцуулгын гол агуулга нь “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг бичиг баримт”-ын хүрээнд байгууллага, ажилтны хүлээх эрх, үүргийг тодорхойлж, ажилтнууд болон ар гэрийн оролцоог хэрхэн хангаж ажиллах талаарх ойлголтыг өгөв.