ДИСПЕТЧЕРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН 2014 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

Диспетчерийн зохицуулалтын хүрээнд ДҮТ ХХК-иас хийсэн гол ажил:

  1. Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  2. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-д тогтмол хүргүүлж ажиллалаа.
  3. ТБНС-ний  2014 оны 3 дугаар  сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  4. ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхайнуудаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ЭХЯ-д хүргүүлж ажиллалаа.
  5. 2014 оны 3-р сарын ТБНС-ний НХА –ийн  тайлан өглөг авлагын мэдээ, спотын тайлан бүртгэл, дулаан түгээлтийн төлөвлөгөөний тодотголыг гаргаж ЭХЗХ-д хүргүүлсэн.
  6. ТБНС-ний оргил ачаалалд томоохон хэрэглэгчдийн оролцсон оролцоо, ЦЭХ-ний хэрэглээний гүйцэтгэлийг  2014 оны 3 дугаар сарын байдлаар тооцон боловсруулж ЭХЗХ-нд хүргүүлсэн.
  7. АУЭХС, Өмнөд бүсийн 2013-2014 оны өвлийн горимын гүйцэтгэлийг гаргаж ЭХЯ-ны ЭХБХЗГ-д хүргүүлэв.
  8. Диспетчерийн алба үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд салбарын шуурхай ажиллагаанд ажиллагсдын ээлжит зөвлөгөөнийг зохион байгуулж явууллаа.

Татах