2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, 2021 оны эхний хагас жилд дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэх чиглэлээр дараах ажил, арга хэмжээг хэрэгжүүлж ажиллалаа. Үүнд:

  • Компанийн ХАСХОМ мэдүүлэг гаргах албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 18 ажилтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахим систем болон албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргэж хянуулсан.
  • Авлигын эсрэг хууль, компанийн дүрэм, журмын хүрээнд нийт 15 ажилтны ХАСХОМ-ыг хуулийн хугацаанд цахим системээр баталгаажуулж, бүртгэж ажилласан.
  • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдөр баталж, биелэлтэд тогтмол анхаарч, эхний хагас жилийн гүйцэтгэлийг 2021 оны 01/681 тоот албан бичгээр Эрчим хүчний яаманд хүргэж ажилласан.

Төлөвлөгөөний биелэлтийг хавсралтаар орууллаа

Авилгын_эсрэг_2021_оны_төлөвлөгөө,_БИЕЛЭЛТ