Диспетчерийн зохицуулалтын 2014 оны 6 дугаар сарын ажлын тайлан

Диспетчерийн зохицуулалтын хүрээнд ДҮТ ХХК-иас хийсэн гол ажил:

  1. Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  2. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-д тогтмол хүргүүлж ажиллав.
  3. ТБНС-ний  2014 оны 5 дугаар  сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлэв.
  4. ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхайнуудаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ЭХЯ-д хүргүүлж ажиллав.
  5. 2014 оны 5 дугаар  сарын ТБНС-ний НХА –ийн  түгээсэн цахилгаан эрчим хүчний мэдээ, спотын тайлан бүртгэл, өглөг авлагын мэдээ болон дулаан түгээлтийн төлөвлөгөөний тодотголыг гаргаж ЭХЗХ-д хүргүүлсэн.
  6. ТБНС-ний оргил ачаалалд томоохон хэрэглэгчдийн оролцсон оролцоо, ЦЭХ-ний хэрэглээний гүйцэтгэлийг  2014 оны 5 дугаар  сарын байдлаар тооцон боловсруулж ЭХЗХ-нд хүргүүлсэн.
  7. ТБНС-ний 2014 оны зуны бага ачааллын үеийн хяналт хэмжилтийг зохион байгуулж явууллаа.
  8. ТБНС-ний 2014 оны сүүлийн хагас жилийн төлөвлөгөөний тодотголыг гаргаж ЭХЯ-ны ЭХБХЗГ-д хүргүүлэв.
  9. ТБНС-ний 2014 оны сүүлийн хагас жилийн төлөвлөгөө, 2015 оны үйлдвэрлэл хэрэглээ, импортын  төлөвлөгөө, 2014-2018 оны хэрэглээний таац, 2015 оны дулааны эрчим хүчний талаар судалгааг гаргаж ЭХЗХ-нд хүргүүлсэн.
  10. Дулаанжуулалтын 1200 мм-ийн шугамыг шинээр холбох ажлын үед ДЦС-4-ийг конденсацын горимоор ажиллах горим  ажиллагааг зохицуулж ажиллав.
  11. ДЦС-4-ийн хэсэгчилсэн зогсолт, ЭУБҮ-ийн бүрэн зогсолтын үеийн горим ажиллагаа, ЦЭХ-ний хязгаарлалтуудыг батлагдсан горим, графикийн дагуу гүйцэтгэн ТБНС-ний хэвийн тогтвортой ажиллагааг хангаж ажиллав.
  12. ТБНС-д шинээр холбогдож байгаа ДЦС-3 ХК-ний 50 МВт-ын турбогенераторыг сүлжээнд залгах, туршилт хийх үйл ажиллагааг  горим төлөвлөлт, шуурхай удирдлагаар хангаж ажиллав.

Татах