Мэндчилгээ

Элгэн түмэн Монголчууддаа, эх орныхоо гал голомтыг сахин бадрааж, ард олондоо илч гэрлийг түгээх их үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж  буй эрчим хүчний салбарын хамт олондоо үндэсний уламжлалт баяр сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

17 дугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилдээ хүн бүр эв эеийг хичээн, эрүүл энх, саруул сайхан, ажил үйлс бүхэн нь  сэтгэлчлэн бүтэж, айл хотол ахан дүүсээрээ амар тайван, аз хийморьтой тэгш дүүрэн жаргахын ерөөл өргөе.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй