ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД АЖИЛТАН АЖИЛД АВАХ ТУХАЙ ЗАР

  1. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВИЙН АЛБАНЫ ДАРГА

 

  Боловсрол: Дээд

Мэргэжил: Мэдээлэл технологи, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн систем, программ хангамжийн чиглэлээр үндсэн суурь мэргэжил заавал бакалавр байх ба түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно

  Туршлага: Эрчим хүчний салбарт болон мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

  Тусгай шаардлага:

–  Мэдээллийн системийн ахисан түвшний мэдлэгтэй, мэдээллийн технологийн шийдэл боловсруулах, асуудлыг тодорхойлох чадвартай, Мэдээллийн системийн менежмент, мэдээллийн аюулгүй байдал, сүлжээ, дэд бүтцийн талаар ажил үүргээ гүйцэтгэх түвшний мэдлэгтэй байх,

–  Мэргэжлийн түвшинд англи хэлний зохих мэдлэгтэй байх,

– Багаар ажиллах чадвартай, удирдан зохион байгуулах, манлайлах, бусдаар ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэлийг хянаж дүгнэх чадвартай,

–  Нягт нямбай, хариуцлагатай, үнэнч шударга,

–  Цагийн менежемент сайтай

–  Ажлын ачаалал дааж ажиллах чадвартай,

–  Шинийг илэрхийлэгч, санаачлагатай,

–  Шинэ технологи судалж хэрэгжүүлэх чадвартай байх

–  Нэгдсэн сүлжээний горим, шуурхай ажиллагааны онцлогийг сайн мэддэг байх

–  Судалгаа шинжилгээ хийдэг байх, албан бичгийн утга найруулгын чадвартай байх

 

ХОЛБОО БАРИХ:

  Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Энхсолонго

  Ажлын утас: 976-7004-1371#203

  Гар утас: 976-99128700

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  Ажилд орохыг хүссэн өргөдөл

  Иргэний үнэмлэх

  Боловсролын үнэмлэх, диплом, сертификат

  Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр

  Анкет (Төрийн албан хаагчийн анкет)

  3 үеийн намтар

  2 хувь цээж зураг (сүүлийн 3 сарын дотор авсан байх)

 

ЖИЧ: МАТЕРИАЛАА ЦАХИМ ШУУДАНГААР ИРҮҮЛЖ БОЛНО.

ЦАХИМ ШУУДАН: Enkhsolongo.b@ndc.energy.mn