Skip to content

“Диспетчерийн Үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням, “Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль”-ийн Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ нар “Хамтын ажиллагааны санам бичиг”-т гарын үсэг зурж, Шинжлэх ухаан, Технологи, Инновацийн хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр тал идэвх санаачилга гарган хамтран ажиллахаа илэрхийллээ.