Диспетчерийн зохицуулалтын 2015 оны 11 дүгээр сарын ажлын тайлан

Диспетчерийн зохицуулалтын хүрээнд ДҮТ ХХК-иас хийсэн гол ажил:

  1. 2015-2016 оны өвлийн их ачааллын батлагдсан горимийг мөрдүүлэн хяналт тавьж  ажиллаж байна.
  2. Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллалаа.
  4. ТБНС-ний  2015 оны 10 дугаар  сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхайнуудаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ЭХЯ-д хүргүүлж ажиллалаа.
  6. ТБНС-ний томоохон хэрэглэгчдийн оргил ачаалалд оролцсон байдал, ЦЭХ-ний хэрэглээний гүйцэтгэлийг гаргаж ЭХЗХ-д хүргүүлэв.
  7. Салбарын реле хамгаалалт автоматикийн байгууламжийн өнгөрсөн, одоо, хэтийн хөгжлийн талаар харилцан санал солилцож чуулсан “РХА-ийн үе үеийн инженерүүдийн зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулсан.
  8. ДЦС-2, ДЦС-3 ХК-иудын генератор болон трансформаторуудын реле хамгаалалтын тавилыг шалгасан тооцоонуудыг хийж баталгаажуулан хүргүүлсэн.
  9. ЦДҮС ХК-ийн албан тоотын дагуу 110/35/6кВ-ын Өндөрхаан дэд станцад шинээр суурилуулсан 110/6 кВ трансформаторын реле хамгаалалтын тавилыг хүргүүлсэн.
  10. 220/110/35 кВ-ын Чойр дэд станцаас 35 кВ-ын Ганбөмбөлөг шугам шинээр тэжээх болон 110/35/10 кВ Мандалговь дэд станцаас гарсан 35 кВ-ын Гурвансайхан шугамын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулж шинээр тооцоологдсон реле хамгаалалтын тавилд зохицуулалт хийж  БНЗӨБЦТС ХК-д хүргүүлсэн.
  11. Дорнод бүсийн ЭХС-д 110/35/10 кВ Тамсаг-2 шугам, дэд станц ашиглалтанд орсонтой холбогдуулан Чойбалсан ДЦС-ын 6/110 кВ-ын өсгөх трансформаторын газардлагын гүйдлийн хамгаалалтын тавилд зохицуулалтыг хийж Тамсаг-2 дэд станцаас шинээр ашиглалтанд орж буй 35 кВ-ын Халхгол шугам, дэд станц, 15 кВ-ын шугамын реле хамгаалалтын тавилын  тооцоо, түүнчлэн 110/35/10 кВ-ын Сайншанд дэд станцын 110 кВ-ын шин, Баянгол дэд станцын 10, 35 кВ-ын шин, Тамсаг-2 дэд станцын 35 кВ-ын шинүүд дээр системийн их, бага ачааллын горимын үед богино залгааны гүйдлийн тооцоог тус тус хийж эсэргүүцлийн утгыг тодорхойлон холбогдох газруудад албан бичгээр хүргүүлсэн.

Татах