Диспетчерийн зохицуулалтын хүрээнд ДҮТ ХХК-иас хийсэн гол ажил:
- 2015-2016 оны өвлийн их ачааллын батлагдсан горимыг мөрдүүлэн хяналт тавьж ажиллаж байна.
- Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
- Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллав.
- ТБНС-ний 2015 оны 11 дүгээр сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
- ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхайнуудаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ЭХЯ-д хүргүүлж ажиллалаа.
- ТБНС-ний томоохон хэрэглэгчдийн оргил ачаалалд оролцсон байдал, ЦЭХ-ний хэрэглээний гүйцэтгэлийг гаргаж ЭХЗХ-д хүргүүлэв.
- Шинээр ашиглалтанд орсон 110 кВ-ын Тайшин шугам, дэд станцын реле хамгаалалтын байгууламжийн тавилын тооцоо болон 110 кВ-ын Яармаг-А, Б шугам, түүнээс салбарлан шинээр ашиглалтанд орсон 110/10 кВ-ын Буянт-Ухаа шугам, дэд станцын реле хамгаалалтын байгууламжийн тавилын тооцоог тус тус холбогдох газруудад хүргүүлсэн.
- 110/10 кВ-ын Хөхцав дэд станц, Буянт-Ухаа дэд станцуудын 10 кВ-ын шинүүд дээр системийн их, бага ачааллын горимд богино залгааны гүйдлийн тооцоог хийж эсэргүүцлийн утгыг тодорхойлон холбогдох газруудад албан бичгээр хүргүүлсэн.