Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангах болон хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэхэд тулгамдаж буй асуудал, боломж, гарц, шийдлийг хэлэлцэн нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, оролцогч талуудын үүрэг оролцоог тодорхойлох зорилгоор “ЭРЧИМ ХҮЧНИЙ ХҮРЭЛЦЭЭ БА ХЭМНЭЛТ” зөвлөгөөнийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК болон салбарын мэргэжлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигч, үүрэг хүлээсэн хэрэглэгч, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.