ISO стандартын гэрчилгээгээ гардан авлаа
Диспетчерийн үндэсний төв ТӨХХК нь 2018 оноос эхлэн үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO9001:2016 стандартыг нэвтрүүлсэн бөгөөд, энэ хүрээнд баримт бичгүүдийг боловсронгуй болгох, хамт олны ажлын үр дүн, чанар бүтээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттай, тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Мэргэжлийн байгууллагаас хийсэн тохирлын үнэлгээ, хяналт шинжилгээгээр стандартын шаардлагыг бүрэн хангасан тул баталгаажуулалтын гэрчилгээг 2024 оныг хүртэл хугацаагаар сунгаж, өнөөдөр Диспетчерийн үндэсний төвийн Гүйцэтгэх захирал Г.Балжиннямд гардуулан өглөө.