Ерөнхий диспетчер Б.Баатар салбарын шилдгээр шалгарлаа
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын 2022 оны шилдгүүдийг шалгаруулж, шагнаж урамшууллаа.
ОНЫ ШИЛДЭГ ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР-ээр Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн Ерөнхий диспетчер Б.Баатар шалгарсан сайхан амжилтаар манай хамт олон шинэ оноо угтаж байна.
Бадамсүрэн овогтой Баатар нь Эрчим хүчний салбарт буюу Диспетчерийн үндэсний төвдөө 31 дэх жилдээ, Ерөнхий инженерээр 5 дахь жилдээ ажиллаж байна.
Монгол улсын Эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэхийн зэрэгцээ, дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндрэл бэрхшээл, мөн дайны нөхцөл байдлаас шалтгаалсан импортын цахилгаан эрчим хүчний хязгаарлагдмал байдал, эдийн засгийн хүндрэл, эх үүсвэрийн дутагдалтай байдал зэргээс шалтгаалсан хүнд үеийг даван туулахын төлөө өөрийн туршлага, мэдлэг чадвараа зориулж хэрэглэгчдийг цахилгаан дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах ажлыг 24 цагийн турш шуурхай удирдаж ажилласан, техник технологийн шинэчлэлтийг нэвтрүүлж, оновчтой горим төлөвлөлт, диспетчерийн зохицуулалт хийсний үр дүнд нэг худалдан авагчийн санхүүгийн алдагдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан зэрэг амжилтыг нь үнэлж, салбарын шилдэг Ерөнхий инженерээр шалгаруулсан байна.
Эрхэлсэн ажлаа хариуцлагатай, нэр төртэй биелүүлж,
салбарынхаа шилдэг ерөнхий инженерээр шалгарсанд баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨХХК