Диспетчерийн үндэсний төв ХХК-н нийт ажиллагсдын хурал болж өндөрлөв.

ДҮТ ХХК-ийн 2018 оны хагас жилийн тайлангийнхурал 2018 оны 07-р сарын 09-нд болов.Хурлыг нийт ажилчдад ЗУХ-ын хэлтсийн дарга товч танилцуулсан ба “ДҮТ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Балдорж нийт ажилчдад эхний хагас жилийн ерөнхий үйл ажиллагааны талаар нэмэлт мэдээлэл тодруулга хүргэж мөн сүүлийн хагас жилд анхаарах ажлын чиг үүргийг өглөө.

Эхний хагас жилд идэвх санаачлага гарган, манлайлан ажилсан ажилтнуудад  хамтын гэрээ болон ажилтныг дүгнэх, шагнах журмын дагуу нийт 4 ажилтны цалингийн шатлалыг нэгээр нэмэгдүүлж, нэгж тус бүрээс нэг нэг ажилтныг салбарын хөлсний хэмжээгээр шагнаж урамшууллаа.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмыг угта нэр хэлсэн ажилдаа идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэн ДҮТ ХХК-ийн АЗА-ны мэргэжилтэн Мягмарсүрэнг “Хөдөлмөрийнхүндэт” медаль, ЗУХ-ын мэргэжилтэн Д.Амармөнхийг ЭХЯ-ны “Эрчим хүчний тэргүүн”-ний ажилтнаар тус тус шагнагдав идэвх санаачлага гарган, манлайлан ажилсан ажилтнуудад  хамтын гэрээ болон ажилтныг дүгнэх, шагнах журмын дагуу нийт 4 ажилтны цалингийн шатлалыг нэгээр нэмэгдүүлж, нэгж тус бүрээс нэг нэг ажилтныг салбарын хөлсний хэмжээгээр шагнаж урамшууллаа.