Системийн хамгийн их ачаалал: 831.56- (2019-09-20 19:30:00); ДЦС-4:471.04-(2019-09-20 19:30:00); ДЦС-3:111.54-(2019-09-20 19:30:00); ДЦС-2:20.22-(2019-09-20 19:30:00); ДДЦС:13.89-(2019-09-20 19:30:00); ЭДЦС:0-();

Диспетчерийн зохицуулалтын 2018 оны 11 дүгээр сарын ажлын тайлан

Диспетчерийн зохицуулалтын хүрээнд ДҮТ ХХК-иас хийсэн гол ажил:
1. 2018-2019 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн өвлийн их ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан салбарын ерөнхий инженерүүдийн зөвөлгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан ба 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж ажиллав.
2. Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллалаа.
4. ТБНС-ний 2018 оны 10 дугаар сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
5. Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн /ЭХЭЗХ/-гээс зохион байгуулсан «Нэгдсэн сүлжээний реле хамгаалалт автоматикийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга зам-нэгдсэн бодлого» сэдэвт хэлэлцүүлэгт “Нэгдсэн сүлжээнд WAMS системийг нэвтрүүлэх” тухай танилцуулгыг хийн оролцож, гарсан саналуудыг ЭХЭЗХ-тэй хамтран нэгтгэн Эрчим хүчний сайдад хүргүүлсэн.
6. Эрчим хүчний салбарын Реле хамгаалалтын Мэргэжлийн зөвлөлийн хурлыг зохион байгуулан «Нэгдсэн сүлжээний РХА-ийн бодлогын баримт бичиг» төслийг танилцуулж хэлэлцүүлэг хийсэн.
7. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих «ЭХС-ийн хяналт удирдлагын систем ба үүнийг ухаалаг сүлжээнд нийцүүлэн шинэчилэх ажил»-ын хүрээнд ЭХЯ-наас өгсөн чиглэлийн дагуу ДҮТ-ийн одоогийн хяналт мэдээллийн сүлжээг ухаалаг сүлжээнд зохицуулан хэрхэн өргөтгөх, технологийн сүлжээг үүсгэх SCADA-г шинэчлэх WAMS, EMS сүлжээг бий болгох ажлын ерөнхий даалгаврыг боловсруулж Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтэст хүргүүлсэн.
8. “Нэгдсэн сүлжээний автоматикийн байгууламжийн тооцооны аргачлал”-ыг боловсруулан батлуулсан.
9. 110 кВ-ын Чойр-Айраг, Айраг-Сайншанд, Сайншанд-ЗамынҮүд шугамуудын гэмтлийн мэдээлэл, гэмтэлт цэгийн зайг тодорхойлох төхөөрөмжүүд болох МИР-Р, SEL-311C, СИРИУС-2-ОМП, REL650-ийн тавилыг тооцоолон ЦДҮС ХК-д хүргүүлсэн.
10. 110/35/10 кВ Сайншанд дэд станцаас шинээр залгагдах “Газрын тосны үйлдвэр”-ийн цахилгаан хангамжийн 110 кВ-ын шугам, дэд станцын РХА-ийн байгууламжийн тавилыг тооцоолон ЦДҮС ХК-д албан бичгээр хүргүүлсэн.

Татах