Системийн хамгийн их ачаалал: 889.18- (2019-01-21 15:00:00); ДЦС-4:22.17-(2019-01-21 15:00:00); ДЦС-3:154.33-(2019-01-21 15:00:00); ДЦС-2:559.8-(2019-01-21 15:00:00); ДДЦС:42.53-(2019-01-21 15:00:00); ЭДЦС:27.49-(2019-01-21 15:00:00);

“Диспетчерийн Үндэсний Төв” ХХК ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцооны гэрчилгээг авлаа

“Диспетчерийн үндэсний төв” ХХК нь 2001 оны Улсын Их Хурлаар батлагдсан “Эрчим хүчний тухай” хууль, Монгол улсын Засгийн газрын мөн оны 164 тоот тогтоолын дагуу “Диспетчерийн үндэсний төв” ХХК төрийн өмчит компани болон бие даан үйл ажиллагаа явуулаад 18 жил болж байна.

2008 онд Эрчим хүчний салбартаа анхдагч болж ISO9001:2008 Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж байсан билээ.

2018.12.25-ны өдөр ISO9001:2015 олон улсын стандарт чанарын менежментийн тогтолцоонд шилжин орж үйл ажиллагаандаа нэвтрүүлж, баталгаажуулалтын байгууллага болох Эс Эф Си Эс ХХК-ээр батламжлуулж, гэрчилгээ гардан авлаа.