Системийн хамгийн их ачаалал: 741.73- (2019-08-24 23:15:00); ДЦС-4:389.81-(2019-08-24 23:15:00); ДЦС-3:89.62-(2019-08-24 23:15:00); ДЦС-2:17.81-(2019-08-24 01:00:00); ДДЦС:36.47-(2019-08-24 23:15:00); ЭДЦС:0-();

Диспетчерийн зохицуулалтын 2018 оны 12 дугаар сарын ажлын тайлан

Диспетчерийн зохицуулалтын хүрээнд ДҮТ ХХК-иас хийсэн гол ажил:

1. 2018-2019 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн өвлийн их     ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан салбарын ерөнхий инженерүүдийн зөвөлгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан ба 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж ажиллав.  2. Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯнд тогтмол хүргүүлж ажиллалаа.
4. ТБНС-ний 2018 оны 11 дүгээр сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
5. Дорнод бүсийн ЭХС-ийн Чойбалсан ДЦС дээр өргөтгөлөөр суурилагдсан 25 МВА чадалтай трансформатор, түүнээс тэжээгдэх 110 кВ-ын Тамсаг-1, Тамсаг-2 шугам, дэд станцуудын реле хамгаалалтын байгууламжийн тавилыг шалгаж тооцоолон ДБЭХС ХК, Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК-иудад хүргүүлсэн.
6. Сонгино дэд станцаас тэжээгдэх 220 кВ-ын Сонгино, Мандалговь, Оюутолгой ЦДАШ, 220/110/35 кВ-ын дэд станцуудын РХА-ийн байгууламжийн тавилын тооцоог хийж ТBEA ХХКд албан бичгээр хүргүүлсэн.
7. 110 кВ-ын АШ-113-ын үндсэн хамгаалалтыг шилэн кабелийн сувгаар ажилд оруулах шийдлийг судалж хамгаалалтын SOTF (Switch-Onto-Fault) функцийг байнгын идэвхижүүлсэн байх, уг шугамын үндсэн хамгаалалтын зөвшөөрлийн сигналыг бэлтгэл хамгаалалтын зайн 2-р шатны тавилаар, чиглэлтэй газардлагын гүйдлийн 3-р шатны тавилаар тус тус оруулах талаар болон 110/35/10 кВ-ын “Шинэ яармаг” дэд станцын 10 кВ талын ачаалал ихсэж байгаатай холбогдуулан реле хамгаалалтын түр тавилын тооцоог шинэчлэн хийж ЦДҮС ХКд албан бичгээр мэдэгдсэн.
8. 110/35/10 кВ-ын “Шинэ яармаг” дэд станцын реле хамгаалалтын байгууламжийн тавилын зохицуулалтыг хийсэн ба 110/35/10 кВ-ын 7-р хороолол дэд станцын 10 кВ-ын талаас холбогдох РП70-А, Б шугам, 110/10 кВ-ын Баруун дэд станцын 10 кВ-ын талаас холбогдох РП72-А, Б шугамуудын реле хамгаалалтын тавилын зохицуулалтыг шалгаж УБЦТС ХК-д тус тус албан тоотоор хүргүүлсэн.

Татах