Системийн хамгийн их ачаалал: 889.18- (2019-01-21 15:00:00); ДЦС-4:22.17-(2019-01-21 15:00:00); ДЦС-3:154.33-(2019-01-21 15:00:00); ДЦС-2:559.8-(2019-01-21 15:00:00); ДДЦС:42.53-(2019-01-21 15:00:00); ЭДЦС:27.49-(2019-01-21 15:00:00);

ТУЗ-ЫН БҮРЭЛДЭХҮҮН

КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

“ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 100 хувь /хувьцааг нь төр эзэмшдэг/ бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 335 дугаар тогтоолын дагуу  компанийн өмчийн эзэмшигчдийн хувь хэмжээ өөрчлөгдөж, хувьцааны 70 /дал/ хувийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 30 /гуч/ хувийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газраас эрх олгосон төрийн байгууллага эзэмших болсон.

Иймд компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнээр ЭХЯ-ны төлөөлөл 5, ТӨБЗГ–ын төлөөлөл 1,  хараат бус гишүүн 3 байхаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор дараах бүрэлдэхүүнтэй томилогдон ажиллаж байна. Үүнд:

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн  дарга:

ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга  Г.Энхтайван

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд:

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Дариймаа

ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Алтандуулга

ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Оюун

ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн У.Нямгэрэл

ЭХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Д.Мөнхжаргал

Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүд:

ШУТИС-ийн проректор Х.Энхжаргал

ЭХИС-ийн захирал Ч.Мангалжалав

Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хороо:

Хорооны дарга Хараат бус гишүүн Ч.Мангалжалав, гишүүнээр Х.Энхжаргал, Д.Мөнхжаргал нар,

Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороо:

Хорооны дарга Д.Дариймаа, гишүүнээр нь Х.Энхжаргал, Д.Оюун нар

Төлөөлөн удирдах зөвлөлийн Цалин урамшууллын хороо:

Хорооны дарга Б.Алтандуулга, гишүүнээр У.Нямгэрэл, Ч.Мангалжалав нар

Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга:

“Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Хүний нөөцийн мэргэжилтэн Д.Алимаа нар тус тус ажиллаж байна.