БИДНИЙ ТУХАЙ


Эрхэм зорилго
“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ, ТӨГС ЗОХИЦУУЛАЛТААР ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД эрхэм зорилгодоо хүрэхийн тулд компанийн стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг эрчим хүчний салбарын бодлого, хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн дэвшүүлсэн. Үүнд:
- Тэргүүлэх чиглэл 1: Чанартай, найдвартай үйл ажиллагааг хангах
- Тэргүүлэх чиглэл 2: Үр ашигтай үйл ажиллагааг хангах
- Тэргүүлэх чиглэл 3: Ухаалаг системийг хөгжүүлэх
- Тэргүүлэх чиглэл 4: Мэргэжлийн ур чадварт төвлөрсөн хөгжлийг бүтээж цогцлуулах
- Тэргүүлэх чиглэл 5: Тогтвортой эрчим хүчний хөгжлийг дэмжих

ТҮҮХЭН ЗАМНАЛ
Эрчим хүчний “Диспетчерийн үндэсний төв” ХХК /цаашид Компани гэх/ анх 1964 онд тэр үеийн Аж Үйлдвэрийн Яаманд Диспетчерийн тасаг нэртэй байгуулагдан түүнээс хойш эдүгээ хүртэл ТЭХС, ЭХУГ-ын бүтцэд “Төв диспетчерийн алба” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2001 оны 2 дугаар сард Улсын Их Хурлаар батлагдсан “Эрчим хүчний тухай” хууль, Монгол улсын Засгийн газрын мөн оны 164 тоот тогтоолын дагуу 2001 оны 8-р сарын 1-ний өдрөөс “Диспетчерийн үндэсний төв” ХХК төрийн өмчит компани болон бие даан үйл ажиллагаа явуулж байна.
-
1964/08/04
Аж Үйлдвэрийн Яаманд Эрчим хүчний үйлдвэрийг удирдах газрыг байгуулж, Диспетчерийн албатай болов.
-
1967/07/25
Улаанбаатар хотыг Дархан хоттой 110 кВ-ын өндөр хүчдлийн шугамаар холбож, Төвийн эрчим хүчний систем үүслээ.
-
1968/02/12
ЭХҮУГ-ыг татан буулгаж, Диспетчерийн алба Төвийн эрчим хүчний системийн захиргаанд харьяалагдсан
-
1976/12/25
Төвийн эрчим хүчний системийг ЗХУ-ын эрчим хүчний системтэй Дархан-Галуут нуурын 220 кВ-ын өндөр хүчдлийн шугамаар холбов.
-
1996/10/09
Төвийн эрчим хүчний системийг татан буулгаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЭХУГ-ын Диспетчерийн алба болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн
-
2001/07/10
Монгол улсын Засгийн газрын тогтоолоор “Диспетчерийн үндэсний төв” төрийн өмчит ХХК байгуулсан.
-
2001/09/10
Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн хоёрдугаар тогтоолоор Диспетчерийн зохицуулалт хийх 01 тоот, нэг жилийн хугацаатай Тусгай зөвшөөрлийг хүлээн авсан.
-
2004/04/16
Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO9001 стандартыг нэвтрүүлсэн улсын хэмжээнд тав дахь, эрчим хүчний салбарын хэмжээнд анхны Компани болж, “Гэрчилгээ”-г хүлээн авсан.
-
2006/01/09
Цахилгааны спот зах зээлийн арилжааг нэвтрүүлсэн.
-
2006/07/07
Диспетчерийн хяналт, удирдлагын СКАДА системийг ашиглалтанд оруулав.
-
2007/01/09
Нэгдсэн сүлжээний хүрээнд үйлдвэрлэх ТЗЭ-д чадал энергийн тарифт шилжсэн.
-
2007/08
Цахилгааны өрсөлдөөнт зах зээлийн арилжааг хэрэгжүүлж эхэлсэн
-
2011/01
Реле хамгаалалт, автоматикийн алба байгуулагдсан
-
2014/01
Арилжааны зохицуулалтын алба шинээр байгуулагдсан
-
2016/01
Эрчим хүчний сайдын тушаалаар "Нэг худалдан авагчтай" загварын арилжааны үйл ажиллагааг эрхлэн явуулж эхэлсэн
-
2019/04
Салбарын РХАА, МТТ-ийн бодлогым баримт бичгүүд батлагдсан
-
2019/12
Улаанбаатар хотыг Дархан хоттой 110 кв -ын өндөр хүчдэлийн шугамаар холбож, Төвийн эрчим хүчний систем үүслээ.
-
2020/10
WAMS системд суурилж нэгдсэн сүлжээнд анх удаа төвлөрсөн автоматикийг ашиглалтад оруулсан
-
2021/06
Эрчим хүчний салбарын Мэдээллийн технологи, Техник хяналтын үйл ажиллагааг эрхлэн явуулж эхэлсэн
-
2021/12
Хяналт мэдээллийн СКАДА систем болон тоолуурын нэгдсэн системийн шинэчлэлийг хийсэн
-
2022/01
ОХУ-аас импортлох цахилгаан эрчим хүчний чадлын хэмжээг 100МВ т-аар нэмэгдүүлсэн