Хэл сонгох:   Монгол | English


 

 


alt

Гүйцэтгэх захирал Г.Балжинням:

Политехникийн дээд сургуулийг /тухайн үеийн нэр/ 1992 онд Цахилгаан системийн үйлдвэрлэл, хуваарилалтын автоматжуулалтын инженерийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Монгол Улсын Зөвлөх, Техникийн ухааны магистр цолтой.

ДЦС 4 ТӨХК-ийн Цахилгаан цехийн реле хамгаалалтын лабораторит 1992-1994 онд монтёр, Төвийн эрчим хүчний системд 1994-1998 онд Диспетчерийн албанд Ээлжийн диспетчер инженер, 1998-2000 онд Эрчим хүчний удирдах газрын Үйлдвэрлэлийн албанд Ахлах инженер, 2000-2006 онд Диспетчерийн үндэсний төв ХХК-д Ээлжийн диспетчер инженер, ТДА-ны Ахлах инженер, 2006-2013 онд Диспетчерийн албаны дарга, 2013-2016 онд Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий диспетчер, 2016-2018 оны 10 дугаар сар хүртэл Чанарын удирдлага, хэмнэлтийн менежерээр ажилласан. Эрчим хүчний салбарт тасралтгүй 26 дахь жилдээ ажиллаж байна.

 

 

 



alt

Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий диспетчер Б.Баатар:

Политехникийн дээд сургуулийг Цахилгаан системийн реле хамгаалалт, автоматикийн инженер мэргэжлээр 1991 онд төгссөн. Монгол Улсын Зөвлөх инженер, техникийн ухааны магистр цолтой.

Төвийн эрчим хүчний системийн Шуурхай удирдлага, горимын албаны диспетчер инженерээр 1993-1996 онд Түлш, эрчим хүчний системийн Шуурхай ажиллагааны албанд Диспетчер инженер, 1996-2001 онд Эрчим хүчний удирдах газарт Диспетчер инженер, Диспетчерийн үндэсний төв ХХК-д 2001-2009 онд Диспетчер инженер, 2009-2018 оны 11-р сар хүртэл Диспетчерийн албаны Ахлах инженерээр ажилласан бөгөөд шуурхай ажиллагааны диспетчерийн зохицуулалт, удирдлагаар Эрчим хүчний салбарт тасралтгүй 25 жил ажиллаж байна.

 

 

 


alt

Дэд захирал С.Бүрэнтогтох:

Монгол улсын Техникийн Их Сургуулийн Компьютерийн Техник Менежментийн Сургуулийг 1998 онд компьютер програм хангамжийн инженер мэргэжлээр, бизнесийн удирдлага, төрийн захиргааны удирдлагаар магистерийн зэрэг хамгаалсан. Эрчим хүчний аж үйлдвэрийн удирдлагаар мэргэшсэн зэрэгтэй.

1998-2016 оноос эхлэн мэдээлэл, холбооны Датаком ХХК, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол-Хятадын Худалдааны танхим, БНСУ-ын Эл-Жи Интернешнл корпорацийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоо, Стандартчилал Хэмжил зүйн газрын Сорьцийн Хяналтын газар зэрэг төрийн болон төрийн бус, гадаад дотоодын хувийн хэвшлийн байгууллагуудад мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, гүйцэтгэх захирал, төслийн менежер, эрчим хүч уул уурхайн бизнесийн зөвлөх албан тушаалуудад ажиллаж туршлага хуримтлуулсан.

 Мөн хугацаанд Ази,Европийн олон оронд дээрх чиглэлүүдээр мэргэжил дээшлүүлэх сургалт, олон улсын болон бүс нутгийн чанартай хурал зөвлөлгөөнд оролцож байсан.

 Англи, Солонгос хэлний ахисан түвшний, Орос болон Хятад хэлний анхан шатны мэдлэгтэй

 Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлаар 2016 оны 7-10 сард ажиллаж, 2016 оны 10 сараас “Диспетчерийн Үндэсний Төв” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байна.


alt

Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Намчиндорж:

 

 Монгол Улсын Их Сургуулийг Электроник инженер мэргэжилээр төгссөн. Техникийн ухааны магистр, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Удирдлагын Академийг “Бизнесийн удирдлага, стратеги” мэргэшилээр төгссөн.Дани Улсын АВВ A/S компанийн автоматик удирдлагын логик боловсруулах, автоматжуулалтаар мэргэшсэн 

 

Эрчим хүчний салбарт 14 жил ажиллаж байна. 2000-2002 онд Мандал ХХК-д программист, электроникийн инженер. 2002-2016 онд ДЦС-4 ТӨХК-д программист, электроникийн инженер, мэдээлэл технологийн менежерээр ажиллаж байсан. 2016 оны 3-р сараас “ДҮТ” ХК-д Захиргаа хүний нөөцийн хэлстийн даргаар ажиллаж байна


 

 

alt

Арилжаа зохицуулалтын албаны дарга Ч.Энхжаргал: 

Техникийн Их Сургуулийг  Эрчим хүчний инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны магистр, Солонгосын  “Хандон”-ы  Их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр цолтой.

Эрчим хүчний салбарт 22 жил ажиллаж буй ажлын туршлагатай. 1994 оноос ТЭХС, ЭХУГ-т Эдийн засагч, Удирдлага зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, Маркетингийн мэргэжилтэн, ЭХЗГ-т Үнэ тарифын мэргэжилтэн, “Диспетчерийн үндэсний төв” ХХК-нд  Арилжааны мэргэжилтэн, 2009 оноос Удирдлага, санхүүгийн албаны дарга, 2014 оноос эхлэн Арилжаа зохицуулалтын албаны даргаар ажиллаж байна.

 


alt

Горим төлөвлөлт, тооцооны албаны дарга Ц.Өнөрмаа:

Украйн улсын Харьков хотын техникийн их сургуулийг 1996 онд цахилгааны инженер мэргэжлээр магистр цолтой төгссөн. 2000-2003 онд Техникийн их сургуулийн эрчим хүч инженерийн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 2003-2007 онд ОХУ-ын ШУ-ны академийн Сибирийн салбар - Л.А.Мелентьевийн нэрэмжил эрчим хүчний институтэд “Монголын эрчим хүчний системийн тогтворжсон горимын тооцоо ба шинжилгээн дэх математик загварууд болон математик аргуудын судалгаа”  сэдвээр докторын зэрэг хамгаалж үр дүнгээ практикт хэрэгжүүлэн ажиллаж байгаа. 2007 оноос “Диспетчерийн үндэсний төв” ХХК-нд нэгдсэн системийн горим тооцооны инженерээр ажиллаж байсан. 2013 оны 9-р сараас эхлэн  “Диспетчерийн үндэсний төв” ХХК-нд Горим төлөвлөлт, тооцооны албаны даргаар ажиллаж байна.

 


alt

 

Төв диспетчерийн албаны дарга Б.Ганбат:

Украйн улсын Киевийн Техникийн Их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээртөгссөн. Техникийн ухааны магистр.

 1999 оноос ЭХУГ-т диспетчер-инженер, 2002-2004 онд ДҮТ ХХК-ийн УЭЗМАлбанд хамтын ажиллагааны мэргэжилтэн, 2004-2012 онд  ТДА-ны диспетчер-инженер, ахлах-инженер.

2013 оноос  “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн төв диспетчерийн албаны даргаар ажиллаж байна.


alt

Реле хамгаалалт, автоматикийн албаны дарга Б.Төрбат:

Дарханы Политехникумыг Цахилгааны техникч, Политехникийн дээд сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр тус тус төгссөн. Техникийн ухааны магистр цолтой. Эрчим хүчний Зөвлөх инженер.

Дарханы политехникум, Политехникийн дээд сургуульд нийт  6 жил багшилсан. Эрчим хүчний салбарт 19 жил ажиллаж буй ажлын туршлагатай. 1992 оноос ДЦС -4 ТӨХК-д мастер, инженер, 1997 оноос ЭХУГ, ТБЦДС ТӨХК, ДҮТ ХХК-д албаны дарга, 2007 оноос “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2011 оноос тус компанийн Реле хамгаалалт, автоматикийн албаны даргаар ажиллаж байна.

 


alt

Мэдээллийн технологи, холбооны албаны дарга Н.Бат-Өлзий:

Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийг   Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Цахилгаан электроникийн магистр цолтой.

Эрчим хүчний салбарт 10 жил ажиллаж буй ажлын туршлагатай. 2007-2009 онд “ДЦС-3 ” ТӨХК-ийн РХА-ийн монтёр, 2009-2010 онд УБЦТС ТӨХК-ийн Мэдээллийн технологийн электроникийн инженер, 2010 оноос “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Мэдээллийн технологи, холбооны албанд СКАДА-н инженерээр ажиллаж байгаад 2017 онд тус компаний Мэдээлэл технологи, холбооны албаны даргаар ажиллаж байна.

 


alt

 

Санхүү эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга  Б.Баярцэнгэл

Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Ня-бо, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мэргэшсэн нягтлан бодогч.

Эрчим хүчний салбарт 10 жил ажиллаж буй ажлын туршлагатай. 1998 оноос үйлдвэр, худалдааны Талст-Сигма" ХХК, "Идэр трейд ХХК-д нярав, тооцооны ня-бо, 2000 оноос гадаадын хөрөнгө оруулалттай Их цэнгэг ХХК-д менежер, 2001 оноос УБЦТС ТӨХК-д борлуулалтын байцаагч-монтёр, 2001 оны 8-р сараас “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн маркетингийн мэргэжилтэн, тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2009 оноос ахлах нягтлан бодогчоор ажиллаж байна