Диспетчерийн үндэсний төвийн “Эрчим хүчний ажилтны өдөр”-ийг 2018 оны 8 дугаар сарын 18 өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү баяраар манай компанийн Диспетчер инженер О.Түвшин, Шуурхай үйлчилгээний жолооч Х.Нандинтулга нар Монгол Улсын Засгийн газар, Эрчим Хүчний Яамны шагнал “ Эрчим хүчний тэргүүний ажилтан”  цол тэмдэгээр шагнагдлаа. Мөн компанийн Захиргаа, ҮЭХ-той байгуулсан хамтын гэрээний дагуу эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж буй Диспетчер инженер Б.Цэрэнбат, ахлах инженер У.Баатарцогт, Ч.Амарсанаа, Д.Нацагдорж, инженер С.Мандахтөр нарыг шагналаа.

Компанийн нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүсэж, эрүүл энх , сайн сайхан бүхнийг ерөөе.