Хэл сонгох:   Монгол | English






  1. 2018 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн зуны бага ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан салбарын ерөнхий инженерүүдийн зөвөлгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан ба 5-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж ажиллаж эхэлсэн.
  2. Нэгдсэн сүлжээний диспетчерийн зохицуулалт, ДЦС-уудын ЦЭХ, ДЭХ-ний түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллалаа.
  4. ТБНС-ний 2018 оны 7 дугаар сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхайнуудаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ЭХЯ-д хүргүүлж ажиллаа.
  6. ОХУ-тай холбогдсон 257, 258-р шугамд тавигдсан АПВУС-ыг ажилд оруулахтай холбогдуулан тасралтын үеийн аваарийн бичлэгүүдийг 220/110/35 кВ-ын Дархан дэд станцаас авч өөр өөр горимын үеийн давтамжийн уналтын хурдыг нарийвчлан судалж, ОХУ-ын системтэй АПВУС-аар залгалт хийх давтамжийн зөрүүний хамгийн тохиромжтой тавилыг 0,5 Гц гэж тодорхойлсон. Буриадын РДУ-гаас давтамжийн зөрүүний тавилыг 0,1 Гц-ээр ажиллагаанд оруулахыг зөвшөөрнө гэсэн шаардлагын хариуд зохих үндэслэлийг гаргаж албан тоотоор саналаа хүргүүлсэн.
  7. Даланзадгадын ДЦС-ыг ТБНС-тэй зэрэгцээ ажиллагаанд залгах бэлтгэл ажлын хүрээнд техникийн баримт бичиг боловсруулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж, анхдагч хэлхээний схемийг боловсруулж батлуулах, “Шуурхай ажиллагааны харьцааны заавар”, “Залгах үеийн сэлгэн залгалтын үлгэрчилсэн программ”, “Туршилтын үеийн сэлгэн залгалтын хөтөлбөр” боловсруулах, зэрэгцээ ажиллагаанд залгах техникийн комисс ажиллуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн:
  8. Шинээр зураг төсөл хийгдэж буй 110/10 кВ-ын “Хүчит Шонхор” дэд станцын 10 кВ ба 110 кВ-ын шин дээрх богино залгааны гүйдлийн утгыг нэгдсэн сүлжээний их, бага ачааллын горимын үед тооцоолон ЭХЭЗХ-нд хүргүүлсэн.
  9. 220/110/35 кВ-ын Чойр дэд станцын шинэчлэлтийн үеийн горим ажиллагааны схемтэй уялдуулан СХТ-110 кВ, ШХТ-110 кВ-ын таслуурын гүйдэл ихсэлтийн хамгаалалтын тавилыг тооцоолон ЦДҮС ХК-д хүргүүлсэн. Мөн 110/10 кВ-ын Баруун дэд станцын СХТ-10 кВ-ын реле хамгаалалтын тавилд өөрчлөлт оруулсан тухай албан тоотыг ЦДҮС ХК-д, болон тус компанийн УБ салбарт хүргүүлсэн.
  10. АРМ-СРЗА тооцооны программаар богино залгааны тооцоо хийж 110 кВ-ын Үйлдвэр шугамын реле хамгаалалтын тавилын зохицуулалтыг шалгаж 01/1017 албан тоотоор Монхорус Интернэйшнл ХХК-д хүргүүлсэн.
  11. Шинээр ашиглалтанд орох Сайншандын Салхин парк, 110/35/10 кВ-ын Сайншанд дэд станцын өргөтгөлийн схем, тогтворжсон горимын тооцоо, зураг төслийн материалыг хүлээн авч судалж танилцсан. Сайншанд дэд станцын 110 кВ-ын шинээс гарч буй СП-ийн орлуулгын схемийг боловсруулж өгөгдлийг оруулан АРМ-СРЗА тооцооны программаар реле хамгаалалтын тавилын тооцоог гүйцэтгэн хүргүүлсэн.
  12. ДЦС-4 ХК-д шинэчлэлтээр суурилагдаж буй 160 МВА чадалтай 3Т трансформаторын ажлын явцтай газар дээр нь очиж танилцаж реле хамгаалалтын байгууламжийн тавилын тооцоог хийж хүргүүлсэн.

 

Татах