Хэл сонгох:   Монгол | English






АВТОМАШИНЫ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 303 дугаар тогтоолын дагуу Диспетчерийн үндэсний төв ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 1 ширхэг Hyundai Starex автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

  1. 1.     Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга

 

2007 онд үйлдвэрлэсэн 264155 км явсан,  36-12 УБӨ улсын дугаартай KMJWWM7JR6V742068 арлын дугаартай, Хьюндай старекс  маркийн автомашин

2. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

 

1

Дуудлага худалдаа болох хугацаа

2018 оны 10 дугаар сарын 03-ны 10.00 цагт болно.

2

Дуудлага худалдаа болох газар

Диспетчерийн үндэсний төв ХХК-ийн 411 тоот өрөөнд

3

Худалдах доод үнэ

2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг

4

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

625,000 /зургаан зуун хорин таван мянган/ төгрөг

5

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

6

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Диспетчерийн үндэсний төв ХХК

Банк: Улаанбаатар хотын

Данс : 2603035421

 

 

 

 

 

 

  1. 3.     Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх

 

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2018 оны 10 дугаар  сарын 02 -ны 9:00 цагаас  10 дугаар  сарын 02-ны 17:00 цаг хүртэл Диспетчерийн үндэсний төв ХХК-ийн 411 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчинг төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

  1. 4.     Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Диспетчерийн үндэсний төв ХХК  байгууллага дээр очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн  маягтыг Диспетчерийн үндэсний төв ХХК-ийн   ndc.energy.mn цахим хуудаснаас авна уу.

 

Хаяг: Хан-Уул дүүрэг 3-р хороо, Диспетчерийн үндэсний төв ХХК-ийн байр  /Засгийн газрын XIV байр Эрчим хүчний яамны байранд/

 

Холбогдох утасны дугаар: 70041371-276, 99098724, 88065099, 99077510, 99004653

Дуудлага худалдааны маягт: Татах