1. 2018-2019 оны “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, бусад бүсийн системүүдийн  өвлийн их     ачааллын үеийн горим”-уудыг боловсруулан салбарын ерөнхий инженерүүдийн зөвөлгөөнөөр хэлэлцүүлж  батлуулсан ба  9-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн хяналт тавьж  ажиллав.
  2. Нэгдсэн сүлжээний  диспетчерийн  зохицуулалт,  ДЦС-уудын  ЦЭХ,  ДЭХ-ний  түгээлтийн мэдээг маягтын дагуу боловсруулж ЭХЯ-нд хүргүүлсэн.
  3. Улсын хилээр импортлон оруулж ирсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг бэлтгэж ЭХЯ-нд тогтмол хүргүүлж ажиллаа.
  4. ТБНС-ний 2018 оны 8 дугаар сарын цахилгаан эрчим хүчний нэгдсэн баланс, түгээлтийн тайланг гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.
  5. Даланзадгадын ДЦС-ыг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээтэй зэрэгцээ ажиллагаанд залгах ажлыг шуурхай удирплагаар хангаж IX/6-ны 19:49 цагт амжилттай залгав.
  6. ОХУ-ын БурРДУ-гийн хүсэлтээр улс хоорондын 220 кВ-ын 257, 258-р шугамуудын сүүлийн 3 тасралтын АУРА-гийн бичлэгийг ЦДҮС ХК-ийн ТБС-аас авч АПВ-гийн ажиллагаа, гэмтэлт цэг тодорхойлогч МИР төхөөрөмжийн мэдээллийн хамт БурРДУ-д 02/1126 тоотоор хүргүүлсэн.
  7. ДДЦС ХК дээр шинэчлэлтээр тавигдсан шинийн дифференциал хамгаалалт болон трансформаторын реле хамгаалалтын тооцоог хийж ДДЦС ХК-д албан тоотоор хүргүүлсэн.
  8. Шинээр ашиглалтанд орж буй Сайншанд СЦС-ын реле хамгаалалтын байгууламжийн тавилын тооцоог гүйцэтгэн 02/1037 албан тоотоор М-СИ-ЭС интернэшнл ХХК-д ,110/35 кВ-ын Шанд салхит дэд станц орсонтой холбогдуулан тавилын зохицуулалтыг хийж гүйцэтгэн 02/1038 албан тоотоор ЦДҮС ХК-д тус тус хүргүүлсэн.
  9. Шинэ Ази ХХК-ийн хүсэлтийн дагуу 2023 оны түвшинд шинээр ашиглалтанд орох эх үүсвэрүүд болон хэрэглээний ойрын 5 жилийн хэтийн таацад үндэслэн богино залгааны тооцоог хийж холбогдох мэдээллийг 02/1110 албан тоотоор хүргүүлсэн.
  10. 110/10 кВ-ын Баруун дэд станцын 10 кВ талаас гарсан 21 шугамын реле хамгаалалтын тавилын тооцоог шалгаж, зохицуулалт хийж 2/1139 албан тоотоор,110/35/10 кВ-ын Дорнод-2 дэд станцын 10 кВ талаас гарсан РП35-А, Б шугамуудын реле хамгаалалтын тавилыг шалгаж зохицуулалт хийж УБЦТС ХК-д 2/1124 албан тоотоор тус тус  хүргүүлсэн.
  11. IX/15-нд ИХБ-4 дээр 220 кВ-ын III СШ-ийг засварт гаргах сэлгэн залгалтын явцад 7Т трансформаторын 220 кВ-ын Шин.С №3-аас таслуур талд газардуулгын хутга залгаатай үед Шинс.С №4-ийг залгаж богино залгаа үүсгэсэн үеийн аваарийн тасралтууд, реле хамгаалалт, автоматикийн байгууламжийн ажиллагаанд судалгаа хийж, нэгдсэн дүгнэлт гаргаж ЭХЯ-д хүргүүлсэн.

Татах