Системийн хамгийн их ачаалал: 931.1- (2019-11-12 11:15:00); ДЦС-4:551.82-(2019-11-12 11:15:00); ДЦС-3:143.56-(2019-11-12 11:15:00); ДЦС-2:21.23-(2019-11-12 11:15:00); ДДЦС:12.49-(2019-11-12 11:15:00); ЭДЦС:0-();

Арилжааны зохицуулалтын хэлтэс

Эрчим хүчний сайдын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаар тушаалаар Нэг худалдан авагчтай загварын арилжааны загвар, төлбөрийн мөнгөн урсгалыг зохицуулах загварыг батлан арилжааны үйл ажиллагааг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “ДҮТ” ХХК-д шилжин ирж хэвийн үйл ажиллаагааг ханган ажиллаж байна.

ЗорилгоЗорилтБүтэц

ТБНС-ийн хэмжээнд зах зээлийн харилцааг хөгжүүлэх, бөөний зах зээлийн   загварыг боловсронгуй болгох, хамгийн бага өртгийн шалгуурт нийцсэн эдийн засгийн үр ашигтай диспетчерийн зохицуулалт хийх замаар арилжааны операторын үйл ажиллагааг хянан зохицуулах.

  1. Цахилгааны эрчим хүчний бөөний зах зээлийн загвар, зах зээлийн харилцааг боловсронгуй болгох
    1. Цахилгаан эрчим хүчний бөөний зах зээлийн загварыг боловсронгуй болгох талаар судалгаа дүгнэлт гаргах
    2. Нэг худалдан авагчтай зах зээлийн талаар судалгаа дүгнэлт гаргах, загварыг боловсронгуй болгох
  2. Зах зээлийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох
    1. Нэгдсэн сүлжээний хэмжээнд бөөний зах зээлийн харилцааны дүрэм, журам, хууль эрх зүйн үндэслэлийг боловсруулах
    2. ТЗЭ-дтэй диспетчерийн болон арилжааны зохицуулалт хийх гэрээ байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих, гэрээг улирал, жилээр дүгнэх
    3. ОХУ-аас худалдаж авах импортын цахилгаан эрчим хүчний гэрээг байгуулах, дүгнэх
    4. Бие даасан шинэ эх үүсвэрүүдийн цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг хийх
  3. Арилжааны операторын үйл ажиллагааг хянан зохицуулах
    1. Нэгдсэн сүлжээний хэмжээнд эдийн засгийн үр ашигтай хамгийн бага өртгийн шалгуурт нийцсэн диспетчерийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, өдөр тутмын арилжааны операторын үүргийг гүйцэтгэх
    2. Нэгдсэн сүлжээний хэмжээнд зах зээл дээр арилжаалагдсан цахилгаан эрчим хүчний энергийн болон чадлын нэгдсэн балансыг гаргах, хяналт тавих
  4. Арилжааны зохицуулалтын эдийн засаг, санхүүгийн тооцоо судалгааг хийх
    1. Нэгдсэн сүлжээний үр ашгийг дээшлүүлэх техник эдийн засгийн тооцоо судалгаа хийх, эдийн засгийн үр ашигтай хамгийн бага өртгийн шалгуурт нийцсэн диспетчерийн зохицуулалт, горим тооцоо хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих, тооцоо судалгаа дүгнэлт гаргах
    2. ТБНС-ийн НХА-тай зах зээлийн загварын мөнгөн урсгалын тооцоо гүйлгээг хийх, орлого төвлөрүүлэлт хуваарилалт өглөг авлагад хяналт тавих НХА-тай зах зээлийн загварын санхүүгийн нэгдсэн баланс гаргах
    3. Зах зээлийн арилжааны үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл, холбогдох бусад байгууллагыг мэдээллээр хангах
    4. Чадал энергийн тарифыг нэвтрүүлэх, тооцоог хийх, тарифын мөрдөлтөнд хяналт тавих