ТҮҮХЭН ЗАМНАЛ

Эрчим хүчний “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК /цаашид Компани гэх/ анх 1964 онд тэр үеийн Аж Үйлдвэрийн Яаманд Диспетчерийн тасаг нэртэй байгуулагдан түүнээс хойш эдүгээ хүртэл ТЭХС, ЭХУГ-ын бүтцэд “Төв диспетчерийн алба” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2001 оны 2 дугаар сард Улсын Их Хурлаар батлагдсан “Эрчим хүчний тухай” хууль, Монгол улсын Засгийн газрын мөн оны 164 тоот тогтоолын дагуу 2001 оны 8-р сарын 1-ний өдрөөс “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК болон бие даан үйл ажиллагаа явуулж байна.

Picture of the author

Үндсэн чиг үүрэг

Цахилгаан, дулааны эрчим хүчийг хоногийн 24 цагийн турш техникийн шуурхай удирдлагаар хангах, эдийн засгийн үр ашигтай диспетчерийн зохицуулалтыг хийх

Хэрэгжүүлж байгаа бусад чиг үүрэг

  • Цахилгаан, дулааны эрчим хүчний диспетчерийн шуурхай зохицуулалт
  • Цахилгаан эрчим хүчийг экспорт, импорт хийх
  • Цахилгаан, дулааны эрчим хүчний өдөр, сар, жил, хэтийн горим төлөвлөлт
  • Эрчим хүчний нэгдсэн системийн горим ажиллагааны тооцоо
  • Реле хамгаалалт, автоматикийн үйл ажиллагаа
  • Төвийн бүсийн нэгдсэн системийн арилжааны үйл ажиллагаа
  • Техник хяналтын үйл ажиллагаа
  • Мэдээллийн технологийн үйл ажиллагаа
  • Шуурхай холбоо, хяналт мэдээллийн нэгдсэн системүүд
  • Техник технологийн судалгаа, шинжилгээ
Эх сурвалж: Дотоод зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн бөгөөд захирлын туслах Э.Ариунзаяа (Дотуур дугаар: 203)